Нийслэлийн Засаг даргын
санаачлагаар жил бүр зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” тэргүүний
жагсаалч, тохижилттой анги шалгаруулах уралдаан 2 дахь жилдээ болж байгаа. Энэ
уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт Налайх дүүрэгт байрладаг зэвсэгт хүчин,
хилийн цэргийн анги, салбаруудын бэлэн байдал, нийт бие бүрэлдэхүүний бэлтгэл,
ангийн тохижилт зэрэгтэй газар дээр нь танилцахаар Зэвсэгт хүчний жанжин штабын
дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй бүрэлдэхүүн 4 сарын 20-нд
ажиллалаа.
Энэ үнэлгээгээр нийслэлийн
хүрээний анги, салбаруудыг эрэмбэлж өндөр үнэлгээ авсан эхний 9 ангийг
уралдааны 2 дугаар шатанд өрсөлдүүлэхээр зохион байгуулж байгаа юм байна.