Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-12-31

✅Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн (ГХУСАЗСЗ) 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурал 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тайлангийн хурлыг дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Мандуул нээж үг хэлэхдээ, дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
✅Хуралдааны үеэр салбар зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүдийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тодруулбал, Хулгай, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын тайланг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ичинхорол танилцуулж, сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа цахим залилан, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
✅Архидан согтуурах, мансууралтай тэмцэх дэд зөвлөлийн тайланг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Хурандаа Ч.Мөнхбаатар танилцуулж, архидан согтуурахтай холбоотой зөрчил, гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлуудын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
✅Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн тайланг “Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв”-ийн дарга Х.Анхбаяр танилцуулж, зам тээврийн осол, зөрчлийн гаралт, түүнийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн хяналт шалгалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлуудын үр дүнг танилцууллаа.
✅Мөн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын тайланг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Билгүүн танилцуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
✅Хуралдаанд оролцогчид дүүргийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр, 2026 онд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тайлангийн хурал нь дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, бодлогын уялдааг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
9 / 64%
3 / 21%
2 / 14%