Тус сургалтын зорилго нь Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Налайх Политехник коллежийн оюутнуудыг шударга ёсны үзэл баримтлалд тулгуурлан хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хуульч мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, улмаар нийт сурагч, оюутнуудад ирээдүйд шударга нийгмийг бий болгох хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд оршсон юм.
Сургалтад ГХУСАЗСЗ-ийн урилгаар:
• Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч З.Нарангэрэл “Шударга чанар ба ялгах чадвар” сэдвээр,
• Төслийн зохицуулагч Б.Тэмүлин “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хүүхэд хамгааллын компакт төслийн хүрээнд хэрэгжиж буй Өсвөрийн клубын танилцуулга сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хийж оролцлоо.
Тус уулзалт, сургалт нь JUSTICE CLUB-ийн сурагчдыг идэвхжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгтэй, зөв хандлагатай иргэнийг төлөвшүүлэх, цаашид шударга, хариуцлагатай нийгмийг бүтээхэд чиглэсэн бодитой алхам боллоо.









