Чадавхжуулах сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр мэдээлэл, илтгэл танилцууллаа. Үүнд:
• “Өөрчлөлтөд бэлэн үү” сэдвээр сургагч багш А.Адилбиш өөрчлөлтийн менежмент, хувь хүний болон байгууллагын сэтгэлгээний шинэчлэл, манлайллын ур чадварын талаар мэдээлэл өглөө.
• “Авилгын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль” сэдвээр Доктор, дэд профессор А.Алтанзул хууль, эрх зүйн орчны шинэчлэл, нийтийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйн асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
• Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого: Налайх, Багануур, Багахангай дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөлт сэдвээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Орон зайн өгөгдөл, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрмаа бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, төлөвлөлтийн онцлог, орон нутгийн уялдаа холбооны талаар мэдээлэл өглөө.
• “Хамтын уураг тархи” сэдвээр Harvard Managementor хөтөлбөрийн зохицуулагч Д.Асралт багаар ажиллах чадвар, хамтын шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйг танилцууллаа.
Энэхүү чадавхжуулах сургалт нь дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орон нутгийн бодлого, шийдвэр гаргалтыг илүү оновчтой, ил тод, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

























