
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арван дөрөвдүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төлөөлөгчдийн 92 хувийн ирцтэйгээр хуралдаж, Налайх дүүргийн 2026 оны төсөв батлах тухай, Дулааны шугам, сүлжээ ашиглуулсны төлбөр тогтооход дэмжлэг үзүүлэх тухай, Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай, Шагналын журам шинэчлэн батлах тухай, Иргэний гаргасан өргөдлийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.

Хуралдаанаар 2026 оны төсвийг баталснаар дүүргийн хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн дулааны шугам, сүлжээ ашиглуулсны төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх асуудал, дүүргийн “Хүндэт иргэн” болон ИТХ-ын шагнал олгох журмыг шинэчлэн баталж, иргэний гаргасан өргөдлийг холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэв.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дараагийн ээлжит хуралдаан ирэх долоо хоногт болох бөгөөд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлт хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн, батлах юм.


















