Тус төсөл нь дүүргийн боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон чухал баримт бичиг болохыг онцлон тэмдэглэлээ.
Хорооны гишүүд төслийн агуулга, хэрэгжилтийн бодит боломж, үр нөлөөний талаар санал солилцож, боловсруулсан санал, дүгнэлтийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэн ажиллалаа. Нийгмийн бодлогын хорооны гуравдугаар хуралдаан нь Налайх дүүргийн боловсролын салбарын дунд хугацааны бодлого, хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал ач холбогдолтойгоор зохион байгуулагдлаа.






