Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12

✅Гамшгийн эрсдлийг бууруулах Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд багц асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл (ГЭБҮЗ)-ийн дарга Г.Занданшатар нээж, бодлогын ач холбогдол, цаашдын зорилтын талаар онцлон тэмдэглэв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
• ГЭБҮЗ болон орон нутгийн зөвлөлүүдийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, мэдээлэл
• Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн 2026–2030 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл
• Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцуудыг тоон технологид үе шаттай шилжүүлэх асуудал
• “Иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалт, арга зүйн төв”-ийг бүсийн төв, нийслэл, дүүргүүдэд байгуулах хэрэгцээ, шаардлагын талаар
• Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт, туршлага, сайн жишээ
Хуралдааны чиглүүлэгчээр ОБЕГ-ын дарга, ГЭБҮЗ-ийн Ажлын албаны дарга, Хошууч генерал Г.Ариунбуян ажиллав.
✅Ээлжит хурал цахимаар шууд дамжуулагдсан бөгөөд Налайх дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл цахим хэлбэрээр оролцож, холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл солилцов.
Энэхүү хуралдаанаар батлагдсан шийдвэрүүд нь улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, чадавхыг бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
9 / 69%
3 / 23%
1 / 8%