Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА ДОТООДЫН ЦЭРГИЙН 836 ДУГААР ТУСГАЙ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-12-09

🔰Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллага болох Дотоодын цэргийн 836 дугаар тусгай салбарт ажиллаж, тус салбарын алба, үйл ажиллагаа, харуул, хамгаалалтын зохион байгуулалт, улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангахад ашиглаж буй инженер техникийн хэрэгсэл, теле хяналтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.
🔰Мөн тусгай салбарын захирагч, Хошууч М.Даваацэрэнтэй уулзаж, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар санал солилцов. Уулзалтын үеэр албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, дүүргийн хэмжээнд хамтран ажиллах чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул улсын онц чухал объектын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй тусгай салбарын алба хаагчдын хариуцлагатай хөдөлмөрийг онцлон тэмдэглэж, цаашид хууль, хүчний байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
9 / 69%
3 / 23%
1 / 8%