

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шатны болох “Шатар сонирхогчдын дүүргийн аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.


Тус тэмцээнийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн Спорт хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг дэмжих, шатар сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, дүүргээсээ улсын тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг тодруулах зорилготой.
Тэмцээнд:
• Шатрын спортын цолгүй,
• Монголын шатрын холбооны сүүлийн нэг жилийн рейтингийн жагсаалтаар чансаа нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас хэтрээгүй,
• 25 нас хүрсэн шатар сонирхогчид оролцож байна.


Энэ удаагийн тэмцээн нь Налайх дүүргийн хэмжээнд шатар сонирхогчдын ур чадварыг сорих, авьяастнуудыг нээн илрүүлэх томоохон арга хэмжээ болж байгаа бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг шатарчид шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Шатрын спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн энэхүү тэмцээн амжилттай үргэлжилж байна.









