
Налайх дүүрэгт такси үйлчилгээ эрхэлдэг “Жигүүр бригад, “Хүлэгт холбоо, “Налайх аяны дөрөө” зэрэг такси үйлчилгээний холбоодын жолооч нарт Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвийн үйл ажиллагааг танилцуулж, камерийн хяналтын дэд төвийн систем, ажиллах зарчмыг газар дээр нь харуулах арга хэмжээ боллоо.

Тус үйл ажиллагааг Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл зохион байгуулсан бөгөөд Зөвлөлийн дарга Н.Мандуул, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Менежер, С.Ялалт нар өөрсдийн биеэр оролцож, жолооч нартай уулзан, мэдээлэл өгч санал солилцлоо.

Такси үйлчилгээний жолооч нар хот, дүүргийн хөдөлгөөний идэвхтэй нэгж учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл солилцох, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд энэ танилцуулгын гол зорилго нь такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцуулах, мэдээллийн шуурхай солилцоог бэхжүүлэх, замын хөдөлгөөн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Мөн жолооч нарт эрсдэлийн цаг мөчид ямар мэдээлэл, хэрхэн дамждагийг ойлгуулах, хууль сахиулах байгууллагуудтай илүү уялдаатай ажиллах нөхцөлийг бий болгож өглөө.







