Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“ЖИЖИГ ХАЙРЦАГ ДАХЬ ТОМ СЭТГЭЛ” АЯНД НЭГДЛЭЭ

2025-11-27

🤝🔰Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон “Жижиг хайрцаг дахь том сэтгэл” аяныг дэмжин оролцож, бэлтгэн бүрдүүлсэн хайрцаг бэлгээ дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү аян нь Монголын Сайн дурынхны төвийн санаачлан хэрэгжүүлж буй “Shoebox Project Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилтот бүлгийн болон алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сэтгэлзүйн дэмжлэг, хайр анхаарал, итгэл найдвар түгээх үндсэн зорилготой.
🤝🔰Сайн дурын оролцогчид өөрсдийн биечлэн бэлтгэсэн “Гутлын хайрцаг” бэлгээ хүүхдүүдэд хүргэснээр тэдний хэрэгцээ шаардлагад зохистой тусламж үзүүлэх, урам зориг нэмэх, хөгжлийн эерэг орчныг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон “сэтгэл шингэсэн жижиг хайрцаг бүр хүүхэд бүрт аз жаргал, өөдрөг үзэл, урам зоригийг түгээх болтугай” хэмээн уламжилж, цаашид нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
9 / 69%
3 / 23%
1 / 8%