Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТАЙЛАНГАА НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-11-19

✅Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт болж, есөн дүүргийн ИТХ-ын дарга нар энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Ийнхүү дүүргүүд анх удаа ажлын тайлангаа нийтэд нээлттэй танилцуулсан нь гэмт хэрэгтэй тэмцэх ажлын ил тод байдлыг нэмэгдүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.
✅Хулгай, залилан, зам тээврийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна
Хуралдааны үеэр танилцуулсан мэдээллээр Налайх, Багануур дүүргүүдэд хулгай, залилан, зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэсэн хэдий ч гэмт хэрэг өссөн шалтгаан нь заавал нөхцөл байдлын дордолтыг илтгэхгүй бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй шууд холбоотой гэдгийг албаныхан тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд эдгээр дүүрэгт камерын хяналтын төв шинээр байгуулагдаж, камержуулалтын чанар, тоо хэмжээ эрс нэмэгдсэн нь илрүүлэлтийг сайжруулж, өмнө илрээгүй үлддэг зөрчил, үйлдлийг бүртгэн шалгах боломжийг нэмэгдүүлсэн байна.
✅Гишүүн байгууллагууд хийсэн ажлаа тайлагнав
Хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн 20 гаруй байгууллага оролцож, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, залилангийн гэмт хэрэг, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэцэд нөлөөт эмийн зохисгүй хэрэглээ, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодит үр дүнгээ танилцуулав.
Энэ онд салбар зөвлөлөөс дүүргүүдэд өгсөн чиглэл тодорхой, хэрэгжүүлэх боломжтой, зорилтот бүлэг рүү чиглэсэн байсан нь ажил үр дүнтэй өрнөхөд томоохон түлхэц болсон гэдгийг холбогдох байгууллагууд онцоллоо. Тухайлбал:
• Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт, сэрэмжлүүлэг өрхийн түвшинд нэмэгдсэн
• ЕБС, их сургуулиудад цахим орчны аюулгүй байдлын сургалт зохион байгуулагдсан
• Залилангийн гэмт хэргийн төрлүүдийг илрүүлэх, иргэдэд анхааруулга өгөх ажил эрчимжив
• Мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтын ажил нэмэгдсэн
✅Алдаа, оноо, цаашдын зорилтыг хэлэлцэв
Хуралдааны төгсгөлд дүүргүүд болон салбар зөвлөлийн төлөөллүүд хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжруулах, иргэдийг мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулах, камерын хяналтын дэд бүтцийг жигд сайжруулах, цахим залилангийн эсрэг хяналт, мэдээллийн системийг шинэчлэх зэрэг цаашдын зорилтыг ярилцаж, санал солилцов.
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, үр дүнтэй шийдэл гаргахын тулд байгууллагуудын хамтын ажиллагаа, өгөгдөлд суурилсан анализ, урьдчилан сэргийлэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэлээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
9 / 64%
3 / 21%
2 / 14%