Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“Номын баяр”-ын арга хэмжээ болж байна

2025-09-25

📚📖Өнөөдөр Налайх дүүрэг уламжлалт “Номын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Арга хэмжээний нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн, “Гандан уул” нэгдлийн Тэргүүн Ж.Лхагва нар оролцож, баяр хүргэн үг хэллээ.
📚Баярын хүрээнд номын худалдаа зохион байгуулагдаж, уншигчид шинэ бүтээлүүдтэй танилцах, уншигчдыг соён гэгээрүүлэх, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон ажил өрнөж байна.
📚“Номын баяр” нь дүүргийн иргэдийн оюунлаг бүтээмжийг дэмжих, хүүхэд залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нийгэмд уншлагын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
🔰 Энэхүү арга хэмжээ Соёлын ордны урд талбайд 16:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%