Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

АХМАДАА СОНСЪЁ” ӨДӨРЛӨГ 3-Р ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-10-06

✅Налайх дүүргийн Ахмадын хороо, Засаг даргын Тамгын газраас ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Ахмадаа сонсъё” өдөрлөгийг дүүргийн 3-р хороонд амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид оролцож, үйл ажиллагаатай танилцан ахмадуудтай санал солилцов.
Өдөрлөгийн зорилго нь ахмад настнуудын санал хүсэлтийг сонсож, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжил, оролцоог дэмжих явдал юм. ✅Мөн энэ үеэр Ахмадын хорооны дарга С.Тунгалаг “Ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг танилцуулж, ахмадуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талын мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.
“Ахмадаа сонсъё” өдөрлөгөөр ахмад настнууд өөрсдийн тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагаа илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, нийгмийн халамж, соёлын үйлчилгээнд хамрагдах боломжийн талаар тодорхой мэдээлэл авч, талархалтайгаар оролцож байна.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%