
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, дүүргийн хөгжлийн бодлого, төсөв, байгаль орчны асуудалтай холбоотой дараах гурван асуудлыг хэлэлцэн баталлаа.
Үүнд: 1. Налайх дүүргийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
2. Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн явцтай танилцах тухай
3. “Юу Жи Эс” ХХК-ийн нарийвчилсан хайгуул хийх төслийн талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулга

Хуралдааны үеэр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөө, цаашид авах арга хэмжээний талаар онцгойлон хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөв. Тус асуудал нь дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтойг Төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.
Ийнхүү дүүргийн иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төсвийн зохистой зарцуулалт болон уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд анхаарал хандуулсан шийдвэрүүдийг арван гуравдугаар хуралдаанаар гаргалаа.












