Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо

2025-10-13

✅Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны гуравдугаар хуралдаан Төлөөлөгчдийн 77.7 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд дүүргийн байгаль орчны нөхцөл байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй ажил, хувийн хэвшлийн оролцооны талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэн холбогдох санал, дүгнэлтийг гаргасан байна.
Үүнд: “Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын төлөвлөгөө, ажлын явцтай танилцах” тухай
“Дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцтай танилцах” тухай
“Юу Жи Эс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцах тухай
✅Гаргасан санал, дүгнэлт: Ногоон байгууламж болон “Юу Жи Эс” ХХК-ны үйл ажиллагааны талаарх асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд шийдвэр гаргахад тусгах үүднээс эдгээр хоёр асуудлыг ИТХ-ын арван гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
✅Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь дүүргийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал ач холбогдолтойг онцолж, хийгдэж буй ажлуудын хэрэгжилт, цаашдын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй ажлын явцтай танилцсаны үндсэн дээр, энэ чиглэлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран нөлөөллийн ажил зохион байгуулах чиглэл өгөв.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%