Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЦАХИМ ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-13

✅Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэмжлэгтэйгээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран “Цахим орчинд өөрийгөө хамгаалъя” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Соёлын ордонд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчны аюул, эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим хэрэглээг зөв зохистой удирдах, хувийн мэдээлэл болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой байв.
✅Сургалтад:
• Зэвсэгт хүчний жанжин штабын Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын штабын дарга Ш.Амарбаясгалан
• Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.Содном
• Сургагч ахлагч Г.Энхжаргал
• Хяналт хамгаалалтын ахлах ахлагч О.Пүрэвсүх
нар оролцож, цахим орчин дахь болзошгүй аюул заналхийлэл, түүний төрөл, урьдчилан сэргийлэх аргууд, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар цогц мэдээлэл хүргэн, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллалаа.
Сургалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын:
• “Голомт” цогцолбор сургууль
• “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
• 109 дүгээр сургууль
• 119 дүгээр сургууль
зэргийн нийт 300 орчим сурагч хамрагдсан бөгөөд сурагчид цахим орчин дахь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болж, мэдээлэл технологийн зөв хэрэглээний талаар мэдлэг, ойлголтоо тэлсэн үр дүнтэй сургалт боллоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%