Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ШВЕДИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ САЙН ТУРШЛАГЫГ СУДЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2025-10-15

Нутгийн өөрөө удирдах тогтолцооны үр нөлөөг сайжруулах, гадаадын сайн туршлагыг судлан нутагшуулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Нутгийн удирдлагын холбоо, Швед Улсын Нутгийн удирдлагын холбоо, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Нутгийн өөрөө удирдах ёсны сайн туршлагыг судлах” сэдэвт сургалт зохион байгуулсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны болон Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид хамрагдав.
Швед Улсын Нутгийн удирдлагын холбооны зөвлөх Бион Жонсон сургалтыг нээж, Швед улсын талаар товч танилцуулга хийлээ. Тэрбээр “Швед Улс нь Умард Европын Скандинавын хойгт орших, орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд нийслэл нь Стокхольм хот юм. 1995 онд Европын Холбоонд, 2024 онд НАТО-д гишүүнээр элссэн, нийт 450,295 км² нутаг дэвсгэртэй, 290 коммун, 21 мужийн зөвлөлтэй, парламентийн засаглалтай улс” хэмээн танилцуулсан юм.
Сургалтын үеэр Швед улсын Нутгийн удирдлагын холбооны зөвлөх, Сигтуна хотын дарга асан Олов Холст илтгэл тавьж, тус улсын орон нутгийн татварын тогтолцоо, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн оролцооны талаар сонирхолтой мэдээлэл өглөө. Тэрбээр “Швед улсад орон нутгийн дундаж татвар 32.4%, жилийн орлого 64,300 SEK-ээс давбал нэмэлт 20%-ийн татвар ногдуулдаг. Нийтдээ 52.4%-ийн татвар төлдөг хэдий ч иргэд төрийн үйлчилгээ, амьдрах орчны чанарт бүрэн сэтгэл хангалуун байдаг” хэмээн онцлон дурдсан юм.
Энэхүү сургалт нь Налайх дүүргийн төлөөлөгчид болон төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг бодит үйл ажиллагаанд илүү боловсронгуй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%