Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-10-15

✅Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 настай сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” 2025 оны 10-р сарын 15-ны өдөр Голомт сургууль дээр зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нь хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшүүлэх, шүд угаалтын ач холбогдлыг ойлгуулах зорилготой юм.
Тэмцээнийг нээж Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул үг хэлж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ийм төрлийн үйл ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.
Энэхүү тэмцээнийг:
• Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар,
• Налайх дүүргийн Боловсролын хэлтэс,
• Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв,
• Монголын Шүд, Эрүү, Нүүрний Эмч нарын Холбоо (МШЕЭНТХ),
• Голомт сургууль
хамтран зохион байгуулсан нь олон талт хамтын ажиллагааны үлгэр дууриал болсон арга хэмжээ болж байна.
✅Тэмцээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид:
• Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Батбилэг
• Налайх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга,
• Тайваний Тайпэй хотын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Николас Ван Кай-Ю,
• Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоож,
• МШЕЭНТХ-ны тэргүүн Б.Өнөрбилэг,
• Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал,
• Сургуулийн захирал, багш нар
тэмцээнд оролцогч хүүхдүүдийг дэмжин оролцлоо.
Хүүхдүүд шүд угаах зөв аргачлал, эрүүл амьдралын хэв маягт суралцан, мэдлэг, чадвараа харуулсан энэхүү тэмцээн нь цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%