Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-10-15

🔰2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) Төлөөлөгчид дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсгийн зорилго нь дүүргийн хэмжээнд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг судлан, цаашдын шийдвэр гаргалтад бодитой дүгнэлт хийхэд оршсон юм.
🔰Төлөөлөгчид тус хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон 2025 оны эхний 9 сарын ажлын тайлантай танилцсан бөгөөд мөн хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэр бүлийн хөгжилд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
🔰Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Билгүүн дүүргийн хүүхэд, гэр бүлд тулгарч буй эрсдэл, нөхцөл байдлыг судалж, урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг үе шаттайгаар сайжруулан хэрэгжүүлж байгаагаа онцолсон юм.
Ажлын хэсгийн гишүүд хэлтсийн үйл ажиллагааг дэмжих, цаашид хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал, зөвлөмжүүдийг өгч, нийгмийн бодлогын асуудлаарх шийдвэр гаргалтад тусгах болно гэдгээ илэрхийллээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%