Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ШШГХ-т ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2025-10-20

🔰Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлийн эрсдэлийг бууруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст албан хэрэгцээнд ашиглуулах зорилгоор:
- Мансуурлын түргэвчилсэн шинжилгээний тест 50 ширхэг
- Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах цахим бугуйвч 10 ширхгийг гардуулан өглөө.
🔰Эдгээр хэрэгсэл нь ялтан, сэжигтэн, хоригдолд тавих хяналт, шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, давтан гэмт хэргээс сэргийлэх, нөхөн сэргээх ажлын чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Цаашид салбар зөвлөлөөс холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит ажил, дэмжлэгийн арга хэмжээг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлэх юм.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%