Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ТЕЛЕКАМЕРЫН ХЯНАЛТЫГ ӨРГӨТГӨЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2025-10-24

✅Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн “Телекамерын хяналтын дэд төв”-д 13 цэгийн 43 шинэ камерыг шинээр суурилууллаа.
Мөн камерын засвар, үйлчилгээ, арчилгааг сайжруулах зорилгоор өргөгч машиныг дүүргийн удирдлагууд тус төвд хүлээлгэн өгч, шинээр суурилуулсан камерын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.
✅Энэхүү арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, хяналтын системийн бэлэн байдал, камерын байрлалыг шалгаж, хэрэгжилтийн үр дүнтэй танилцсан юм.
Шинэчлэлийн ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хяналтыг нэмэгдүүлэх, мөн камерын засвар үйлчилгээ, арчилгааг тогтвортой явуулах нөхцөл боломж бүрдэж байна.
✅Ийнхүү Налайх дүүрэгт хийгдэж буй энэхүү ажил нь иргэдийн амар тайван амьдралыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлд чухал ач холбогдолтой алхам болж байна.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 12
8 / 67%
3 / 25%
1 / 8%