Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2025-03-26

☀️“Хүүхдийг Ивээх Сан”-гаас дүүргийн ахлах, дунд ангийн сурагчид болон иргэдэд чиглэсэн “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт сургалт болж ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн Зөвлөх Т.Батсүх нээж үг хэллээ.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд сургуулиудын “Эко клуб”-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллах, төслүүдийг санхүүжүүлж эхлээд байгаа юм.
Тус байгууллага нь 2024 оноос эхлэн Налайх дүүргийн 50 иргэнийг сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд энэ оны эхний улирлаас эхлэн олон нийтэд зориулсан сургалтуудыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 02 сард “Жимс жимсгэнэ, мод сөөгийн үрсэлгээ, үржүүлэг хийх арга”, “Байгалиа бүтээе” сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулжээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%