Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-04-04

✅Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Нийслэлийн Аддиктологийн төв хамтран Архины хамааралтай иргэдэд зан үйл, сэтгэл заслын нөлөөлийн сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.
✅Тус сургалтыг ИТХ-ын Ажлын албаны дарга А.Булбул нээж: "Энэхүү нөлөөллийн ажил нь та бүгдийг нийгмээс тусгаарлаж байгаа бус, архины зөв, зохистой хэрэглээг дадал болгох, дүүрэг маань хот болж байгаатай холбоотойгоор хотын соёлтой иргэнийг бий болгох зорилготой юм" хэмээн онцоллоо.
✅Арга хэмжээнд Нийслэлийн Аддиктологийн төвийн Сэтгэл зүйч Ч.Гантулга донтолт, сэтгэц, зан үйлд нөлөөлж буй хүчин зүйлсийг таниулж үүнээс урган гардаг сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөл, үр дагаварын талаар ойлгуулах, даван туулахтай холбоотойгоор өөрсдөө ухамсарлаж хүлээн зөвшөөрч, бодол оюуны түвшинд өөрчлөлт хийснээр эрсдэлт хүчин зүйлсээс холдох, өөрийгөө татаж авахтай холбоотой бодит үйл явц, үр дагаварыг таниулах сургалтыг хийлээ.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%