
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчдад "Жендэрийн ялгаатай байдал ба тэгш эрх", "Жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ", "Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт ба хяналт үнэлгээ" сэдвээр Жендэрийн үндэсний хорооны жендэрийн шинжээч, ХНХЯ-ны Жендэрийн салбар хорооны гишүүн Ш.Ариунаа сургалт явууллаа.

Сургалтын зорилго нь Жендэрийн талаарх үндсэн ойлголт, мэдлэг мэдээллийг олгох, жендэрийн хариуцлагатай бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэхэд оршино.









