
Өнөөдөр Налайх Политехник Коллежийн байранд “Тоёота-Техникийн Сургалтын хөтөлбөр”-ийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болж, хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн T-TEP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх ажлын хүрээнд оюутан сурагчдад дадлагын бааз сууриар хангах зорилгоор “Тоёота-Приус 20” маркийн авто машин гардуулж өглөө.

Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Тоёота Сейлс Монголиа компанийн Гүйцэтгэх захирал Ёохэй Ягүчи, Тоёота Мотор Корпорацийн Зүүн Ази, Номхон далай бүс нутгийг хариуцсанхэлтсийн Төслийн Ерөнхий Менежер Ёшида Такүро, Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, Политехник Коллежийн захирал С.Мөнхбат нар оролцлоо.









