
Энэ сарын 19-ний өдөр дүүргийн ЭОЦС-ийн өсвөрийн Улаан загалмайн “Даймонд” клубын гишүүд өөрсдийн санаачилгаар “Налайхаа цэвэрлэе” аяныг зохион байгуулж, 8-р хорооны 10 шарын автобусны буудлаас Сайн Номун хийд хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ.

Тус аяныг энэ долоо хоногийн БЯМБА гарагт бусад сургуулийн ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД үргэлжлүүлэн зохион байгуулах юм.








