
“Сувд” хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг 7 дугаар хороонд хэрэгжүүлж эхлүүлээд байгаа ба бүтэн жилийн турш хэрэгжих хөтөлбөр юм. Цаашид бусад хороодод мөн хэрэгжүүлэхийг зорьж байна.
Тэрчлэн дүүргийн “Супер жамп”- оюуны дасгалжуулагч бүсгүйчүүдтэй хамтран “Гэрэлт бүсгүй минь” оюунлаг эвент эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг дэмжин ажиллаж, дүүргийн 200 гаруй эмэгтэйг оролцуулан, амжилттай зохион байгуулсан байна.

Зөвлөлийн гишүүд дүүргийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал гэж ангилахаас илүүтэй гэр бүлд тулгамдаж буй асуудал, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хорт зуршил, сэтгэл зүйн чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэйг онцоллоо.