
Энэ сарын 26-ны өдөр дүүргийн ЕБ-ийн 119-р сургуулийн өсвөрийн Улаан загалмайн “Volunteer” клубын гишүүд өөрсдийн санаачилгаар “Налайхаа цэвэрлэе” аяныг зохион байгуулж, 2-р хорооны цагаан байрнуудын эргэн тойрон дахь талбайг цэвэрлэлээ.

Тус аяныг энэ долоо хоногийн БЯМБА гарагт бусад сургуулийн ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД үргэлжлүүлэн зохион байгуулах юм.








