2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дүүргийн Соёлын ордонд “NALAIKH YOUTH SUMMIT 2025” Хүүхдийн X чуулган зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээ нь:
Хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг хүргэх, бодлого тодорхойлох үйл явцад тэдний оролцоог хангах, мөн Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хүүхдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн юм.
🔹 ЧУУЛГАНЫ ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД:
✅ Чуулганд дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Засаг дарга Д.Наянбаяр, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Билгүүн, JCI Central салбар байгууллагын ерөнхийлөгч М.Мөнхжаргал, JCI Централ салбар байгууллагын 2015 оны Ерөнхийлөгч, JCI Монгол үндэсний байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч, JCI Дэлхийн байгууллагын 2024-2025 оны “Senate chairman“ Г.Мөнх-Эрдэнэ нар оролцож, мөн Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд төрийн дуулал эгшиглүүлэн ёслол төгөлдөр нээв.
✅ 🎤 “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдэвт панел хэлэлцүүлэг – Хүүхдийн эрхийн төлөөх олон талт яриа
✅ Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс болон JCI Central салбар байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашдын үр дүнтэй түншлэлд эхлэл тавив.
✅ “JCI Central Youth Club”-ийн албан ёсны нээлт болж, гишүүд тангараг өргөх ёслол, клубийн зорилго, төлөвлөгөө танилцуулагдлаа.
✅ Налайх дүүргийн “Хүүхдийн Элч”-ээр А.Тайванбаярыг томилж, батламжийг гардуулан албан ёсны эрх олгов. Тэрээр цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах ба хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх гүүр болох үүрэг хүлээлээ.
✅ JCI Central байгууллагын илтгэгчид шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцсан гайхалтай илтгэлийг танилцууллаа. Тэд залуусын манлайлал, нийгмийн хариуцлага, өөрчлөлт авчрах чадамжийн талаар урам зориг өгөхүйц бодит жишээ, сургамжтай түүхүүдийг хүргэсэн нь оролцогчдын сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээв.
✅ Налайх дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн Б.Хонгорзул Налайх дүүргийн хүүхдүүдийн Эрхэмлэх “8 зүйл”-ийг танилцуулж, Чуулганы хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн хүрээнд гарсан албан ёсны зөвлөмжийг Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэнд гардуулан хүргэв.