Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАУРЫЗ -2025

2025-03-18

✅Казахын ард түмний “ Нарны баяр” буюу “Наурыз”-ыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээний нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул оролцож тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
✅Энэ жилээс эхлүүлэн Наурыз спортын тэмцээнийг спортын өдөрлөг хэлбэрээр зохион байгуулахаар болж ширээний теннис, дартс, гар барилдаан зэрэг төрлүүдийг нэмсэн талаар зохион байгуулагчид танилцуулж байлаа. Уг тэмцээн нь Спортын цогцолборт 3 дугаар сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдах ба энэ жилийн сагсны тэмцээний ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар дүүргийн "Кран" клубын залуус юм.
✅Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч А.Арман, М.Эгэз, Б.Отгонхуяг, Б.Батбилэг, О.Болдбаатар, ИТХ-ын Ажлын албаны дарга А.Булбул нарын албаны хүмүүс оролцлоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%