
Тус өдөрлөгт Налайх дүүргийн Засаг дарга
Д.Наянбаяр, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Налайх дүүргийн ЖДҮДТ-ийн дарга А.Тайванбаяр нар оролцлоо.

Дүүргийн нэрэмжит өдөрлөгийн хүрээнд Налайх дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээлийн танилцуулга, үндэсний өв уламжлалыг харуулсан ардын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа.

Налайх дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өнгөрсөн жилийн "Амар байна уу" үзэсгэлэн, арга хэмжээнд оролцон нийт 248 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо төвлөрүүлж чадсан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцоллоо.











