Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИРГЭД УХААЛАГ ХУДГААС УСАА АВНА.

2025-01-16

✍️Дүүргийн 16 байршилд ухаалаг худаг ашиглалтад орж, өнөөдөр хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ын дарга Б.Батбилэг, төсөл хэрэгжүүлэгч багийн хамт олон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уг төслийг Хурлын дарга Н.Мандуул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа санаачлан Дезерит " Олон Улсын энэрэлийн байгууллагад хүргүүлсэн нь 1 жилийн дараа буюу өнөөдөр “Ухаалаг худаг” төсөл болон амжилттай хэрэгжиж эхэллээ.
✅Дезерит" олон улсын энэрэлийн байгууллага нь 1992 оноос хойш үндсэн 4 чиглэлээр Монгол Улсад тасралтгүй үйлчилгээ үзүүлж ирсэн ба Дүүрэгт олон арван хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%