Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"ТӨЛӨӨЛӨГЧ 100 ХОНОГ" ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-03

✅2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Төлөөлөгч 100 хоног" тайлант өдөрлөг болсон бөгөөд, өдөрлөгийг нээн ИТХ-ын дарга Н.Мандуул үг хэлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Мөн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар Налайх дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан.
НҮТП-ийн дарга Ч.Раднаабазар Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны танилцуулга хийж, цаашид хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн ба
"Тэвэр дүүрэн сэтгэл" ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч Г.Батчимэг “Гэр бүлийн харилцаа” сэдэвт лекц тавьсан.
✅Тус өдөрлөгт 2-р хорооны 53 иргэн оролцож, Төлөөлөгчдийн 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид 2024-2028 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, санал хүсэлтээ өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%