Өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга зүүн хошууны зочид, төлөөлөгчдийг хүлээн авах, хамтын ажиллагааны санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Налайх дүүргийг төлөөлж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул, дүүргийн менежер С.Ялалт, Тамгын газрын дарга Г.Бат-Очир, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, ТЗУХ-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Одончимэг нар оролцсон. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга зүүн хошууг төлөөлж тус хошууны дарга Вү Шүэ Юун, Худалдааны газрын дарга Жан Чүнь Ган, Зам тээврийн газрын дарга Тао Гуан Хуа, Аялал жуулчлалын газрын дарга Хао Янь Ли, Боомтын худалдааны бүсийн үйлчилгээний төвийн дэд дарга, орчуулагч Судлаа нар оролцлоо.
Уулзалтын үр дүнд Налайх дүүрэг, Шинэ Барга зүүн хошуу хооронд эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл хүмүүнлэг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичгийг дүүргийн удирдлагууд Шинэ Барга зүүн хошуунд зочлох үеэрээ байгуулахаар тохиролцлоо.