Төрийн байгууллагын анхан шатны нэгж хороо болон хорооны иргэдийн Нийтийн Хурлын байр, үйл ажиллагаандаа ашиглаж буй техник хэрэгсэл, бичиг баримтын бүрдлийн бодит байдалтай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул танилцлаа.
ИТХ-ын Ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр 1,2,3,4,7 дугаар хороонд ажиллаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай сайтар танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгохын зэрэгцээ, хуралдааны бүхий л үйл явцыг хуульд заасны дагуу зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэж явахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хурлын дарга Н.Мандуул хороодод тулгамдаж буй асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж, гарц гаргалгааг олж, даруй шийдвэрлэхийг ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбулд үүрэг болгов.
2024 оны 11 дүгээр сарын 20 буюу Лхагва гарагт 8 дугаар хороо болон алслагдсан хороо болох 5,6 дугаар хороонд ажиллах талаар албаны хүмүүс танилцууллаа.