Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭЭЛТЭЙ, НОГООН ЭРЧИМ ХҮЧТЭЙ АМЬДРАХАД ТААТАЙ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛНО

2024-11-16

Өнөөдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, ХБНГУ-ын Захсен муж улсын Фрайберг хотын “Уул уурхайн Академи” Техникийн Их Сургуулийн Уул уурхайн институтийн захирал Проф.Др.Карстен Дребенштедт болон Доктор Д.Баяр-тай уулзалт хийлээ.
Проф.Др.Карстен Дребенштедт нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн зочин профессор-оор хүрэлцэн ирсэн байна. МГТИС нь Монгол, Герман хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд Налайх дүүрэгт үүсгэн байгуулагдсан.
Тус сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт бий болоод буй өндөр мэргэшлийн инженерийн эрэлтийг нөхөхөд дөхөм болж ажилладаг ба Герман дахь түншлэгч дээд сургуулиудтай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа тулгуурлан олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. Үүний зэрэгцээ, дадлагад чиглэсэн инженерийн боловсролоор дамжуулан боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү сайн холбох нөхцөлийг бүрдүүлж байна.
Уулзалтын үеэр Налайх дүүргийн ирээдүйн хөгжил буюу улсын зэрэглэлтэй хот болсноор барилгын материалын үйлдвэр технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, төрөлжсөн эдийн засагтай болох боломжтойг танилцуулж, зөвлөгөө авсан ба хүн амын өсөлт хөгжил, ажиллах хүчний нөөц, ил уурхайн нөхөн сэргээлт, дэд бүтцийн асуудлын талаар ярилцлаа. Мөн боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарын хувьд шинэлэг олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
📌“НОГООН ЭРЧИМ ХҮЧ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.”

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%