Шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдөд хурлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, ИТХ-ын Төлөөлөгчийн манлайлал, ёс зүй, Төсөв батлахад анхаарах асуудлууд, ИТХ-ын төлөөлөгчийн ажиллах эрх зүйн орчин, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахад анхаарах асуудал, Хяналт, үнэлгээний талаарх ерөнхий ойлголт, тэдгээрийг хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт олгох сургалтыг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Монгол улсын гавьяат эдийн засагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын ахлах референт П.Энхсайхан нар нээж, үг хэллээ. Энэхүү сургалтыг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулж, Төлөөлөгчид 88 хувийн ирцтэй оролцлоо.