Дүүргийн нутаг дэвсгэрт ус ихтэй бороо үргэлжлэн орж нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын айл өрхүүдийн хашаа усанд автаж бохир хальж, халдварт өвчин тархах нөхцөл байдал үүсэн тул дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба үерийн батлагдсан зургийн хэмжээнд үерийн суваг шуудуйг хүчитгэх шаардлагатай байгаа тул дараах асуудлаар хуралдав. Үүнд:
“Налайх дүүргийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.