Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гучин тавдугаар хуралдаан 76 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
Дүүргийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэх тухай
Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн 7 газар /Налайх Хангамжийн төв ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, Налайх Ахмадын амралт сувилал ОНӨААТҮГ/-ын дүрэм батлах тухай
Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэж, баталлаа.