Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос эхлэн 06-р сарын 01 өдрийг “ХҮҮХДИЙН БАЯР” болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 72 жилийн ой тохиож байна. Энэ жил НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД уриатайгаар “Дэлхийн Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийт хүүхэд багачууддаа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэж, аз жаргалтай инээд хөөрөөр насан туршдаа бялхаж, гэр бүлээрээ энх мэнд байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!