Өнөөдөр “Тогтвортой хөгжил ба буддын соёлын харилцаа-2024” төслийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Зүүн түмэн буян" ХХК хамтран зохион байгуулж, оршуулгын газрын чөлөөлөгдсөн талбайд 2800 мод тарих үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаа нь эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү мод тарих үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Н.Мандуул, А.Туяабаатар нар оролцсон бөгөөд Төлөөлөгч Н.Мандуул уг төслийн чиглүүлэгчээр ажиллаж байна.