“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд гаргасан бол манай улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар шийдвэрлэсэн билээ.
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, эмээ, өвөө, энхрий хөөрхөн үрсдээ Олон Улсын Гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.