Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2024-05-08

Дүүргийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Налайх дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” 27/28 тоот тогтоолоор батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1 дүгээр хорооны Уурхайчдын 18 гудамжны үзүүрт тоглоомын талбай байгуулах ажлыг “Майхан уулын хишиг” ХХК хийж гүйцэтгэн, 05 дугаар сарын 26-ны өдөр дуусгахаар гэрээгээ байгуулан, ажлаа эхэллээ.
Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч А.Туяабаатар, Г.Баярсүрэн, Х.Анхбаяр нар болон хорооны хэсгийн ахлагч, ажилтны хамт тус тоглоомын талбайн ажилтай танилцаж, талбай тэгшлэх ажлыг орчин нөхцөлтэй уялдуулж, 2 талаас орж ирэх борооны уснаас сэргийлж, газрыг ухаж, тэгшлэх биш өндөрлөж хийх, усны хаялгыг зөв тооцож, гаргалгааг хийх зөвлөгөөг өгч, ажиллалаа.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%