Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Буян Налайх худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвараас Уурхайчдын 14 дүгээр гудамж хүртэлх 7м өргөнтэй 0,866 км /2 талдаа 1,2 м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэгтэй/ авто замын шинэчлэлийн ажлыг “ЗБИБ” ХХК 865,2 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, ирэх 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.
Дүүргийн ИТХ-ын 1 дүгээр тойргоос сонгогдсон Төлөөлөгч А.Туяабаатар, Г.Баярсүрэн, Х.Анхбаяр нар тус зам засварын ажлын явцтай танилцан, хяналт тавьж, замын чанар, гүйцэтгэлд онцгой анхаарч, ХАБЭА шаардлагыг хангаж, норм дүрэм, стандартын дагуу хугацаандаа хийж гүйцэтгэхийг анхаарууллаа.
Гүйцэтгэгч компаний зүгээс замын хэсгийн ажлыг өдөрт нь хэсэгчилэн засварлаж оройдоо нээлттэй байлгаж байгаа тухай, энэ Бямба гараг гэхэд бүтцийн өөрчлөлтөд орсон хэсгүүдийн суурь сольж, дуусах тухай, газар чөлөөлөлтийн ажилд дүүргийн зүгээс анхаарах тухай, төлөвлөсөн графикийн дагуу ажил явж байгаагаа ярьж байлаа.
Зам дагаж хөгжил гэдэг иргэдийн маань амьдрах орчин сайжирна гэдэгт итгэлтэй байна. Иргэн бүр хамтран дэмжиж ажиллахыг Төлөөлөгч нарын зүгээс уриалж байна.