Налайх Эрүүл Мэндийн Төвийн 100 жилийн ой, дэлхийн "Сувилагчдын өдөр"-ийг тохиолдуулан АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ”-ыг зохион байгууллаа.
Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын хөрөнгө оруулалтаар АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, асаргаа сувилгааг багаар хамтран үзүүлэхэд сувилагчийн удирдлага дор хийж гүйцэтгэх чадвартай туслах сувилагчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхээр туслах сувилагчийн богино хугацаат сургалтыг явуулж ирсэн. Дээрх туслах сувилагчийн сургалтад Налайх ЭМТ-өөс олон асрагч нар суралцаж өнөөдөр гэрчилгээгээ гардан авсан юм.