Өнөөдөр ИТХ-ын Зөвлөлийн V хуралдаан хуралдаж, дүүргийн ИТХ-ын 32 дугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа. Энэ удаагийн хуралдаанаар:
-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай;
-Дүүргийн газар зохион байгуулалттай холбоотой хууль, дүрэм журмын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой мэдээлэл танилцуулах тухай тус тус хэлэлцэж, ИТХ-ын 32 дугаар хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт хуралдахаар товлолоо.