Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорин есдүгээр хуралдаан 92 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
•Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр төвийн байршил тогтоох тухай
•Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай
•Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн дэмжлээ.
Дүүргийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай асуудал болон ‘’Иргэдийн оролцоотой-Бүтээмжийн жил’’ 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөний тухай асуудлыг хойшлуулж дараагийн хуралдаанаар хэлэлцүүүлэхээр шийдвэрлэлээ.