Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан өрнүүлсэн "Малчдад тусалъя" аяны хүрээнд өнөөдөр Налайх дүүргийн Ахмад багш нарын холбоо 1 сая төгрөгийн хандив хүлээлгэн өглөө.
Түүнчлэн Налайх Хангамжийн төв ОНӨААТҮГ-ын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивласан. Хандивын цуваа зогсолтгүй үргэлжилж байгаа ба Онцгой тусгай хувцас хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв 121 дүгээр ангийн хамт олон бээлий болон нэмнээ зэрэг стандартад нийцсэн малчид иргэдэд нэн шаардлагатай зүйлүүдийг хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын Хурлын дарга П.Нарантуяа, НИТХ-ын Төлөөлөгч болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгчид оролцлоо.
Уг өдөр ИТХ-ын Ажлын алба мөн өөрсдийн цуглуулсан хандиваа дүүргийн Онцгой комисс болон Улаан загалмайн хорооны удирдлагуудад хүлээлгэн өглөө.