Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь ЕБС-уудын ахлах ангийн сурагчид зориулсан “МЕNТОR WOMEN” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг mentoroor:
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Нарантуяа
331 дүгээр цэцэрлэгийн Эрхлэгч Ж.Алтан-Од
Цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга Б.Үржинханд
Эрүүл мэндийн төвийн Халдвартын тасгийн эрхлэгч Г.Солонго
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн Архив, бичиг хэрэг Б.Уянга нарын нийгэмд үлгэр дууриалал болсон салбар, салбарын үлгэр жишээ эмэгтэйчүүдийн сайн туршлагыг сонсох, түгээн дэлгэрүүлэх, үлгэр жишээ авах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын болон өөрсдийн сонирхсон чиглэлээр асуулт асууж, хариулт өгч, харилцан ярилцлаа. Арга хэмжээ нь хүрэлцэн ирсэн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдад ганцхан өдрийг зөвхөн өөрийнхөө хөгжилд цаг зориулж, бусадтай хамтран хөгжих, хамтдаа гар урлал, гоо зүйн мэдлэг мэдээлэл өгөх туршлага хуваалцах, танилцах боломжийг олгох нь “МЕNТОR WOMEN” арга хэмжээний гол зорилго байв.